СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “ЗААХ АРГЫН НЭГДЭЛ”-ИЙН АЖИЛ МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СӨББ-ийн 2 дахь удаагын заах аргын нэгдлийн ажил Улсын тэргүүний 8-р цэцэрлэг дээр амжилттай зохион байгуулагдлаа. Заах аргын нэгдэлд нийт дорнод аймгийн сумд болон төвийн 37 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар мөн бүсийн ахлагч, нарийн бичиг, БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрцэцэг  нар хамрагдсан.

Энэ үйл ажиллагаагаар:

  • Улсын тэргүүний 8-р цэцэрлэгийн Эрхлэгч Н.Алтанцэцэг өөрийн цэцэрлэгийн “Үйл ажиллагаа, үзэл баримтлалын танилцуулга”
  • Улсын тэргүүний 8-р цэцэрлэгийн багш Г.Бурмаа “Сургалтын хөтөлбөрийн танилцуулга”
  • БСУГ-ын СӨБ мэргэжилтэн Д.Өнөрцэцэг  “Мэдээлэл”
  • БСУГ-ын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Мөнхжаргал “STEMсургалт, STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрэглэх арга зүй”
  • Улсын тэргүүний 12-р цэцэрлэгийн арга зүйч Ц.Оюунцэцэг “Бага насны хүүхдийн хүчирхийлэлээс ангид байх орчинг дэмжих нь”,
  • Аймгийн тэргүүн 3-р цэцэрлэгийн эрхлэгч С.Үднаран “Салбар цэцэрлэгийн үйл ажиллагаа” тус тус сургалтуудыг зохион явууллаа.

Мөн 8-р цэцэрлэгийн багш ажилчид “Аягат хөгжим”-өөр хүүхдийн 5 талт авьяасыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар үзүүлэх ажил хийж энэхүү зөвлөгөөнөөр Улсын тэргүүний 8-р цэцэрлэгийн багш Б.Байгалмаа “Аягат хөгжим”-өөр хүүхдийн 5 талт авьяасыг хэрхэн хөгжүүлэх талаар түгээн дэлгэрүүлэлт хийж мэргэжил нэгт багш нараас өндөр үнэлгээ авлаа.

 

Сэтгэгдэл